Хөгжим төгөлдөр хуур олон төрлийн авиа энэ бүгдээр би цэнэглэгдэж жинхэн баяр хөөр аз жаргал уйтгар гуниг сэтгэл догдлолыг жинхэн утгаар нь мэдэрдэг.
Сонгодог хөгжмийг би урлагын хамгийн оргил мэдрэмж гэж боддог. Надад бол тайвшрал эрч хүч, урам гээ л юм юм өгдөг. Хамаг байдаг толгойны эргүүлгийг цэгцлээд цэвэрлээд өгдөг санагддагийн.
Сүүлийн үед хүмүүс сонсоод байгаа Транс байнаа, уул гарвал нь сонгодог хөгжимөөс үүдэлтэй юм. Учир нь сонгодог хөгжим, симфонийг ялгаж сонсоход маш олон авианы нийлэмж оролцдог.
Энийг салгаж ойлгож чадвал Транс бол түүнээс олон авиа ялгаралыг нэгэн зэрэг мэдрүүлж чаддагаараа хүний зүрхэнд хүрч чаддаг юм.
Надад бол сонгодог хөгжмийн нөгөө тал буюу эрчимжүүлсэн, орчин үеийн хэлбэрт оруулан програмчилсан нь транс юм.
Трансыг сонсоход ... цэв цэнхэр тэнгэрт орь ганцаараа хөвсийсөн цагаан үүлэн дундуур гараа алдлан элин халин нисэж байгаа мэт сэтгэгдэл төрдөг болхоор нүдээ аниж сонсох дуртай.